surgaltх

Элсэлтийн шалгалт зургадугаар сард болно

15:46 , 2011-02-17 .. Бичигдсэн: esteg ehchuuded .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
2007-2008 оны хичээ­лийн жилийн элсэл­тийн ерөнхий шалгалтын бүрт­гэл өнөөдөр эхэлж бай­гаа. Энэ талаар БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэл­гээ­ний төвийн захи­рал Ц.Оюун­сайханаас тод­рууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг яаж явуулах вэ. Хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Бүртгэлийг хоёр хэлбэ­рээр явуулна. Онлайн бо­лон тусгай томилсон бүрт­гэгч нар бүртгэх юм. Улаан­баатар хо­тын хувьд зөвхөн онлайнаар бүртгүүлнэ. Бүрт­гэл хоёр­дугаар сарын 1-нээс дөрөв­дүгээр сарын 15 хүртэл үргэл­жилнэ. Бүртгэл дуусах өдрийн 18 цаг гэхэд онлайны бүрт­гэлийн программ авто­матаар зогсох юм.

-Хэрвээ энэ хугацаанд бүртгүүлж амжаагүй бол яах вэ. Дахиж бүртгэх үү?
-Хангалттай удаан хуга­цаанд бүртгэж байгаа. Тий­мээс хоцорсон тохиолдолд нэмж бүртгэх боломжгүй.

-Шалгалтын хуга­­цааг товлосон уу?
-Элсэлтийн ерөнхий шал­галт гурван өдөр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд яваг­дана. Зургадугаар са­рын 25 гэхэд эцсийн дүн гарч элсэгч­дэд батламжийг нь гардуулна.

-Урьд жилийн­хтэй харь­цуулбал өөрч­лөгд­сөн зүйл бий юу?
-Өөрчлөлт ороогүй. Сүү­лийн гурван жил ямар зарч­маар явж ирсэн түүгээрээ л явна.

-Шалгалтын бүртгэлийн
хураамж хэвээр юү. Он­лайнаар бүртгүүлбэл ху­раамжаа яаж төлөх вэ?
-Нэг шалгалт өгөхөд 3500 төгрөг төлдөг хэвээрээ бай­гаа. Мөн дээр нь бүртгэлийн ху­раамж 500 төгрөг байдаг. Он­лай­наар бүртгүүлэхдээ “Хаан” банкнаас бусад банкны төл­бөрийн картыг ашиглаж болно.

-Өнгөрсөн онд хичнээн хүүхэд бүртгүүлж, хэд нь их, дээд сургуульд орсон бэ?
-Нийт 45 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан. Эд­гээр хүүх­дүүдийн олонх нь их, дээд сургуульд орсон.

-Ямар хичээлээр өгдөг шалгалтыг их сонгож байна вэ?
-Урьд жилүүдийн турш­лагаас харахад математи­кийн хичээлийг их сонгодог. Өнгөр­сөн жил гэхэд л нийт бүрт­гүүлсэн хүүхдийн бараг тал орчим хувь нь математикаар шалгалт өгсөн.

-Сургуулиудын босго оноо ямар байдаг вэ?
-Өнгөрсөн онд МУИС-ийн дун­даж оноо 705, Санхүү эдийн зас­гийн дээд сургууль 700, Шинж­лэх ухаан, техно­ло­гийн их сургууль 686 оноотой байсан.

-Энэ жилийн элсэгчдэд зөвлөх зүйл бий юу?
-Хүүхдүүд элсэлтийн шал­галтад бүртгүүлэх гэж яарах хэрэггүй. Эхлээд мэр­гэжлээ сонгох нь чухал. Тэ­гээд өөрийн­­хөө элсэн орох хү­сэлтэй сургуулийнхаа эл­сэлтийн журмыг судалсны дараа хичээлээ сонгон бүрт­гүүлэх нь хамгийн зөв алхам юм. Мөн иргэний үнэмлэхээ авч амжаагүй хүүхдүүд эрт­хэн авах хэрэгтэй.

Ш.Отгонтуяа


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

84-рсургууль

Ангилалууд

esteg ehchuuded
bagsh nart
suragchidad

Сүүлийн бичлэгүүд

Цахим хэрэглэгдэхүүн
Цахим хэрэглэгдэхүүн
Цахим сургалтын хэрэглэгдэхүүн
Цахим хэрэглэгдэхүүн
Цахим хэрэглэгдэхүүн
Монгол хэл
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Цахим хичээл
Хүүхдээ тэвчээртэй болгомоор байна уу?
Цахим хичээл
;;;;;;
Охин минь битгий уйл
Элсэлтийн шалгалт зургадугаар сард болно

Найзууд

saaraa 97



:-)
 
xaax